Видео зөвлөмж: Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ?

НИЙТЭЛСЭН: Ж. ЭНХЖИН
Board member, Educated Initiatives NGO
2017 / 01 / 02     1862

Шинэ оны анхны нийтлэлээ бид Монгол улсын маань ирээдүй хойч болсон бяцхан дүү нарынхаа хөгжилд зориулан бэлтгэлээ.
“Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа” гэж Монгол ардын сайхан зүйр цэцэн үг байдаг. Та бидний сайн мэдэж байгаачлан маш олон амжилттай хүмүүс идэвхитэй уншигч байдаг. Тиймээс та бүхэн хүүхэддээ багаас нь унших дадалыг зөв хэвшүүлснээр ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж буй алхамуудын нэг гэж үзэж болно. Эцэг эх бидний мэдэх шаардлагатай мэргэжлийн хүний доорх маш энгийн зөвлөгөөнүүдийг үзээд үр хүүхэдтэйгээ цагийг зугаатай бөгөөд үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй! 


Нэмж сонирхуулахад мэргэжилтний зөвлөснөөр 0-6 насны буюу бага насны хүүхдийн ном болон тоглоомын харьцаа 50, 50% байх шаардлагатай байдаг ба ном нь мөн тоглоом шиг хүүхдийн гарт хүрэхүйц газар байснаар хүүхдүүд маань номонд илүү сонирхолтой болоход түлхэц болдог байна. 

Дашрамд хэлэхэд, манай “ЯАГААД ТА ӨДӨР БҮР УНШИХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? НОМ УНШИХЫН 10 АШИГТАЙ ТАЛ” нийтлэлээс уншигч байхын ач тусын талаар дэлгэрэнгүй ойлголт авах боломжтой.


75
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image