Мэдээ, мэдээлэл

Гялс уулзаад өнгөрөхдөө ч үр дүнтэй байх 5 арга

Хүн бүр цаг хугацаатай уралдан ажиллаж, амьдрах болсон өнөө үед сунжирсан урт, уйтгартай, зардал ихтэй уулзалтуудаас илүү үр дүн сайтай, товч, тодорхой, богино уулзалтууд хийж сурах нь чадварт тооцогдох болжээ. Зарим ажил олгогчид ажил горилогчдыг дээрх чадварыг хэр эзэмшсэнийг нь тусгайлан шалгадаг болсон гэнэ. Энэ харьцангуй шинэ чадварыг гаргууд эзэмшихэд тань тус болох 5 аргыг хуваалцая.
2016 оны 09-р сарын 19     849     0

Харилцаагаа амжилттай хадгалдаг “хүчирхэг хос”-уудын 8 түгээмэл шинж

“Хүчирхэг хос” гэдэг ойлголт монголчуудын дунд төдийлэн түгээмэл биш. Харин хөгжингүй орнуудад амь, албаны ажлаа аль алиныг нь цалгардуулалгүй амжилттай авч явахын зэрэгцээ бие, биенээ хүүхэд шуухадтайгаа хамт happy байлгаж чаддаг хосыг “хүчирхэг хос” гэж нэрлээд байна.  
2016 оны 09-р сарын 02     947     0

Айлын хүүхдүүд айхтар, ажилчидаа “аймар” сонгодог

150 тэрбум ам.долларын (жич: Монгол улсын жилийн ДНБ-ээс 10-н хэд дахин их) хөрөнгийг удирддаг АНУ-ын эрсдэлийн сан болох Bridgewater Associates нь байгууллагаа тогтвортой, амжилттай хөгжүүлье гэвэл чин сэтгэлтэй, зүтгэлтэй, хамгийн гол нь хамт олонтойгоо нийцтэй ажилчид авч ажиллуулах гэж итгэдэг учраас ажилчдаа авахдаа ч, компанид нь орсных нь дараа ч “аймар” гэж хэлж болохоор нарийн шалгуураар, хэдэн цагийн турш шалгадаг аж.  
2016 оны 08-р сарын 29     653     0

"НААДАМ-д нааддаг л баймаар байна шд”

Fun Yuanhui гэгч Хятадын усанд сэлэлтийн тамирчин дэлхий даяар шуугиан тарьж байна. Тэр алт авсангүй, хүрэл медаль авчлаа гэж уйлаагүй, харин бүр баярласан, баярлахдаа хацраа бумбайлгаж ирээд бусад медалийн эзэдтэй зургаа татуулсан, тэр бүү хэл тэрбээр тэмцээний үеэр сарын тэмдэг нь ирсэн байсан тухай хээв нэг сэтгүүлчид ярилцлага өгсөн.
2016 оны 08-р сарын 25     69568     0

Хүн болгонд таалагдах албатай

Хэн ч төгс төрдөггүй учир хүн болгонд бусдаас дутагдалтай болон давуу зан чанарууд байдаг. Тэглээ гээд хүн би төрөлхийн ийм зантай гээд гэдийгээд суугаад байж болохгүй, нийгмийн амьтан тул аль болох ойр тойрон, харилцдаг хамт олон, гэр бүл, найз нөхөддөө таалагдаж, зохицож амьдрахаар тэмүүлэх нь эцсийн дүндээ тухайн хүнд өөрт нь хэрэгтэй гэж хэд хэдэн байгууллагаас судалгаа шинжилгээний үндсэн дээр зөвлөжээ.  
2016 оны 08-р сарын 16     994     1

"Насны" ажил мэргэжлээ хэрхэн сонгох вэ?

Багцаалвал хүн амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрүүлдэг бол 1/3-ээс багагүй хугацааг ажил дээрээ өнгөрүүлдэг. Ажилдаа хэр дуртай, сэтгэл хангалуун, амжилттай байдаг зэрэг нь тухайн хүнийг амьдралынхаа үлдсэн хугацаанд сайхан байх уу, саар байх уу гэдгийг шийдэх маш том хүчин зүйл болдог.
2016 оны 07-р сарын 13     942     0

Нийгэмд тустай бизнес

Мөнгөн ашгийг хамгийн их байлгах нь бизнесийн ганц бөгөөд туйлын зорилго байдаг цаг нэгэнт өнгөрчээ. Өнөөгийн бизнес эрхлэгчид, ялангуяа гарааны бизнесүүд буюу start-ups өөрт нь, ойр хавийнханд нь цаашлаад дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй ямар нэгэн асуудлыг шийдэх замаар орлого олж нийгэмд тустай бизнес (social enterprise) эрхлэх юмуу тэдгээр бизнесийг дэмжихийг эрмэлзэх болсон. 
2016 оны 07-р сарын 03     1504     0

CV бичихдээ хэзээ ч гаргаж болохгүй 9 алдаа

“Ном бол ертөнцийг харах толь” гэдэг шиг таныг бусдад, ялангуяа ажил олгогчдод таниулах толь бол CV билээ. Англиар CV бичих, Монголоор анкет бөглөх харагдах байдлын хувьд ялгаатай ч, агуулгын хувьд төстэй. Иймд өөрийн CV бичих/анкет бөглөхдөө гаргаж болохгүй 9 алдааг CareerBuilder-ын зөвлөх Matt Tarpey ингэж тодорхойлжээ.
2016 оны 06-р сарын 27     1023     0

Ямарч уулзалт, яриа, хэлэлцээрийг эерэгээр төгсгөх 3 арга

Алдарт Harvard Business Review – ээс хувийн болон хувьсгалын чанартай ямарч уулзалт, яриа, хэлэлцээрийг эерэгээр төгсгөж, дараа нь амаа барьсан ааш авир гаргахгүй байхад тань туслах дараах 3 аргыг зөвлөжээ. Анхааралтай уншаад, амьдрал ахуйдаа хэрэгжүүлээрэй.
2016 оны 06-р сарын 24     764     0

Бизнес эрхлэхэд заавал их мөнгөтэй байх шаардлагагүй

Дэлхийн томоохон санхүүгийн нэгдлүүдийн нэг Credit Suisse-ийн захирал Urs Rohner санхүүгийн салбарт fintechs (товчоор, financial technology start-ups) хэрхэн хувьсал хийж байгаа, мөн эдгээр fintechs-тэй уламжлалт банк, санхүүгийн байгууллагууд хамтран ажиллах нь хэн хэндээ хожоотой байх талаар бичсэн нийтлэлээс технологийн эрчимтэй хөгжлийн үр нөлөөгөөр бизнес эхлэх/эрхлэхтэй холбоотой түгээмэл ойлголтууд мөн хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг харж болохоор байна. Rohner-ын дэвшүүлсэн санаануудад хийсэн өөрийн дүгнэлтийг нэгтгэвэл:
2016 оны 06-р сарын 21     520     0