ТОГТВОРТОЙ ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТӨД ЧИГЛҮҮЛЭГЧ НИЙГМИЙН ЭНТЕРПРАЙЗ ДООШ ГҮЙЛГЭНЭ ҮҮ ТЭСРЭЛТЭТ САНААЧИЛГУУД ИННОВАЦИЛАГ ШИЙДЛҮҮД ОНЦЛОХ МЭДЭЭ ЭНТЕРПРАЙЗ БОЛОВСРОЛ
БҮТЭЭЛЧ ШИЙДЭЛ

БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид аливаа ажил бүрийг эхлэх, дуусах хугацаатай, тодорхой зорилго, төсөвтэй “төсөл” гэж хүлээж авч, төслийн менежментийн зарчмаар төлөвлөж, гүйцэтгэж, хяналт тавьж, харилцаа холбоо хийж ажиллах зарчмыг баримталдаг.

Бид мэргэжлийн, төслийн менежментийн баг бүрдүүлэн ажилладаг.

СУДАЛГАА

Бид чанарын судалгаа түлхүү хийдэг. Эдүкэйтэд судалгаандаа суурилсан шийдэл, зөвлөмжийг давхар боловсруулж өгдөг.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Эдүкэйтэд зөвлөх үйлчилгээний цөм нийгмийн инновац нэвтрүүлэх, нийгмийн энтрепенершипийг нутагшуулахад чиглэдэг. 

КОНТЕНТ

Бид нийгмийн бүлгүүдэд тодорхой сэдвээр мэдлэг, мэдээллийг түгээх, боловсрол олгох бүтээлч контентын төлөвлөлт, гүйцэтгэл, түгээлтийг хийдэг.

СУРГАЛТ

Эдүкэйтэд үндсэн, байгууллагын захиалгат, ОУ-ын зөвлөхүүдийн сургалт болон цогц хөтөлбөрүүдийг боловсруулан, зохион байгуулдаг.

АРГА ХЭМЖЭЭ

Бид цаг хугацаа, орон зайд үл хязгаарлагдах онлайн болон виртуал эвентийн төлөвлөлт, зохион байгуулалтаар дагнадаг.

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

Эдүкэйтэд Энтерпрайз ХХК нь аль ч салбарын хувь хүн, байгууллагыг өөрсдийн нийгмийнхээ тогтвортой, хүртээмжтэй өсөлт, хөгжилд хувь нэмэр оруулагч идэвхтэй, чадвартай бүрдэл болоход нь туслан, чиглүүлэгч нийгмийн энтерпрайз юм.

Бид нийгмийн инновац, нийгмийн энтерпрайзийг суурь болгосон чанарын судалгаа, судалгаанд суурилсан шийдлийн загварчлал буюу зөвлөх үйлчилгээ, шийдэлд суурилсан сургалт, зорилтот контент хөгжүүлэлт, эвент арга хэмжээ  зэрэг үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа эрхэлдэг.

БИД ХЭН БЭ?

Эдүкэйтэд Энтерпрайз ХХК нь нийгмийн бүхий л түвшинд инновац нэвтрүүлж, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаануудыг бэхжүүлэхийг зорьж ажилладаг.

Бид олон улсын болон дотоодын туршлагатай мэргэшсэн зөвлөхүүдээр багаа бүрдүүлсэн мэргэжлийн төслийн менежментийн баг.

МАНАЙ БАГ

#We're Educated
Сүүлийн үеийн мэдлэг, мэдээлэл

ШИНЭ НИЙТЛЭЛҮҮД

Хан-Уул дүүргийн хэмжээнд “Ирээдүйд бэлдэцгээе” Өсвөрийн форум амжилттай зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-тай хамтран “Ирээдүйд бэлдэцгээе” Өсвөрийн форум-ыг  2026 оны 5 дугаар сарын 21, 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Форумын зорилго нь өсвөр насны хүүхэд, залуучуудын өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх зэрэг 21-р зууны ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ тэдний дуу хоолойг бодлого, төлөвлөлтийн түвшинд хүргэхэд оршсон юм. Эхний форумд 180 […]

Чингэлтэй дүүрэгт “Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз” хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөлөө

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн “Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз” хөтөлбөр 2026 оны 4 дүгээр сарын 6-наас 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Хөтөлбөрт Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37, 39, 49, 57, 72, 149 дүгээр сургуулийн идэвх санаачилгатай 30 сурагч, 6 багш хамрагдан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Энтерпрайз аргачлалаар суралцаж, бүтээлч сэтгэлгээ, […]

Эмэгтэйчүүд яагаад энтрепренер болох сонголтыг хийж байна вэ?

2024 онд Америкт шинээр нээгдсэн бараг 2 бизнес тутмын 1 нь эмэгтэйчүүдийнх байв. Энэ нь Густогийн Шинэ бизнесийн үүсэл хөгжлийн 2025 оны судалгаагаар түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн 2019-2023 оны хооронд эмэгтэйчүүдийн эзэмшлийн бизнесийн тоо эрэгтэйчүүдээс бараг 2 дахин өссөн болохыг Wells Fargo-ийн 2024 оны Эмэгтэйчүүдийн эзэмшдэг бизнесийн нөлөөллийн тайланд дурджээ. Яагаад эмэгтэйчүүд […]

    Таны нэр (Заавал бөглөх)

    И-мэйл хаяг (Заавал бөглөх)

    Байгууллагын нэр

    Сонирхож буй үйлчилгээ

    Таны хүсэлт

    ХОЛБОО БАРИХ

    Та бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх утсаар болон хажууд байрлах бүртгэлийг бөглөнө үү.

    7755-7071
    info@educated.mn